Манай улсад дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоогоод байна. Эхний хөл хориог нэг сар, дараагийнх нь 21, гурав дахь нь 10 хоногийн хугацаатай байсан. Дөрөв дэх удаагийн хөл хорио одоо хэрэгжиж байна.
Одоогийн хөл хорионы үеэр хасах утга руу 20 орчим хувь орсон. Өмнөх хөл хориотой харьцуулахад сул байна. Явган хүний хөдөлгөөн буураагүй байна.
Одоогийн хөл хорио энэ сарын 25-нд дуусахаар байгаа. Хэрвээ хөл хориог 4 сарын 20-нд дуусгавал өвчлөлийн нөхцөл байдлыг төдийлөн бууруулахгүй, тодорхой хэмжээнд тогтвортой байлгана.
Хөл хорионы дэглэмийг шууд цуцалбал эргээд маш том давлагаа гарна.
Тавдугаар сарын 2-н хүртэл хөл хориог үргэлжлүүлбэл өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 677 байхаар байна. Үүний дараа бага зэрэг давлагаа яваад буурах төлөвтэй байна
Хэрвээ бид ямар ч арга хэмжээ авахгүй, вакцин хийхгүй, хөл хорио тавихгүй бол өдөрт 31 мянга хүртэл тохиолдол илрэх тооцоолол гарсан. Тэгэхээр ард иргэд хөл хорионы дэглэмийн ач холбогдлыг ойлгох хэрэгтэй” ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.
““
Л.Баяр