Коронавирусийн улмаас 36-93 насны таван хүн нас барлаа

2021-04-21 11:33
emch

Сүүлийн 24 цагийн хугацаа харамсалтай нь таван иргэн нас барж, нийт 56 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.

Сүүлийн 24 цагт тав хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,

  • Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 93 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 5-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 83 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 71 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 36 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 20-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 65 настай эрэгтэй нас барсан байна.

 

Л.Баяр