2021-04-21 10:061min00

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 146 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

nisleg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлах аж.

Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдаж байгаа билээ. Ингэхдээ вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байгаа юм.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй