Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаатай зэрэгцэн хүүхдүүд өвчлөх нь нэмэгдсээр байна.
2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 0-18 насны нийт 4,412 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ.
Халдварт өртсөн хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
- 0-4 насны 1,034
- 5-9 насны 1,406
- 10-14 насны 1,356
- 15-18 насны 616 байна.
Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгджээ.Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ анхаарал хандуулахыг БШУЯ-аас уриалж байна.
Эх сурвалж: БШУЯ