Хүмүүсийн өргөн хэрэглэдэг өвчин намдаах эмч болох парацетамолыг багахан тунгаар хэтрүүлэхэд л бие махбодод таагүй сөрөг нөлөө үзүүлдэг гэж Английн Үндэсний эрүүл мэндийн албанаас мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор тун хэтэрснээс болоод үзүүлдэг хамгийн түгээмэл хариу урвалд бөөлжис хүрэх, бөөлжих ордог гэнэ. Ялангуяа эмийг багахан тунгаар хэтрүүлснээс хойш хэдэн цагийн дотор ийм хариу үйлдэл үзүүлдэг байна. Энэ нь цаашид элэг гэмтээх аюултай гэнэ. Түүнчлэн тухайн хүн нойрмог болох, шарлах, гэдэсний баруун дээд хэсгээр нь өвдөх шинж илэрдэг. Ноцтой тохиолдлын үед амиа алдах ч аюултай юм байна.
Парацетамол нь нэлээд алдартай өвчин намдаах, халуун бууруулах эмэнд тооцогддог. Энэ эм төв мэдрэлийн систем дэх циклооксигеназыг зогсоож, өвдөлт, дулаан зохицуулалтын төвийг дарангуйлдаг. Харин үрэвслийн эсрэг үйлдэл бараг үгүй. Уг эм ДЭМБ-ын чухал эмийн жагсаалтад ордог байна.
Парацетамолыг халуун бууруулах, толгой, шүдний өвчин намдаах, дунд зэргийн хүчтэй бусад өвдөлтийг дарах зориулалтаар ашигладаг. 2019 онд Британийн Бристолын их сургуулийн эрдэмтэд эмэгтэйчүүдийг жирэмсэн байхдаа парацетамол хэрэглэвэл хүүхэд нь 1-11 насандаа анхаарал төвлөрөлт сул, хэт их хөдөлгөөнтэй болдгийг олж тогтоожээ.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта