Ийнхүү хамгаалалт гаргасан учрыг зарим иргэн жагсаал цуглаан хийхээс сэргийлсэн хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Өөр зорилгогүй” гэх хариуг өглөө.
Өнөөдөр өглөө УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг иргэд зарим газарт иргэд бөөгнөрөл үүсгэж, контакт их байгаа тул явганы хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий хэмээж байсан билээ.