УИХ-ын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна үзсэн. Тодруулбал, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Байнгын хорооны шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ. Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуультай нийцүүлэх шаардлага үүснэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болох юм. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 50-аас дээш настай хүн зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно гэж тусгасан юм.