Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 19-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 10,431 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 1311 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 1,214 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 97 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
Нас барсан иргэд нь 75 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 18-нд оношлогдож, 83 настай эрэгтэй Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Ингэснээр нийт нас баралтын тоо 51 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 24,195 боллоо.
Нийтдээ 3,520хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 63
- Хүнд 253
- Хүндэвтэр 926
- Хөнгөн 2278 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 459 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 12,460 боллоо.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 1,214 нэмэгдсэн байна.
Л.Баяр