Бразил улсын эрүүл мэндийн сайд Рафаэль Парент COVID-19 өвчин намжтал жирэмслэлт төлөвлөхгүй байхыг эмэгтэйчүүдэд уриаллаа. Тус улсад дэгдэж буй коронавирусийн шинэ омог жирэмсэн эхчүүдэд урьд өмнөхөөс илүү нөлөөлж эхэлснийг тэрбээр зарласан байна.
Шинэ омог асар хурдацтай тархдаг, аюултай вирус жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү ноцтойгоор нөлөөлж байна. Тиймээс боломжтой бол жирэмслэхээ тохирох цаг болгон хойшлуулаарай хэмээн Парент захижээ.
Бразил улс COVID-19-ийн тархалтын голомт болоод байна. Дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар энэ улс илэрсэн тохиолдлын тоогоороо дэлхийд гуравдугаар байр эзэлжээ. Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд энд нас баралтын хамгийн өндөр тоо бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан Э.Март