2021-04-19 12:491min00

Нийт 4412 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

huuhed

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 20 хувь нь буюу 0-17 настай 4412 хүүхэд коронавиурсийн халдвар аваад байна.

Тодруулбал,

  • 0-4 насны хүүхэд 23,4 хувь
  • 5-9 насны хүүхэд 31,9 хувь
  • 10-14 насны хүүхэд 32,7 хувь
  • 15-18 насны хүүхэд 14 хувийг тус тус эзэлж байна.

Хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол харьцангуй бага ч тэд вакцин хийлгээгүй учраас хүндрэх магадлалтай. Хэрэв биеийн байдал хүндэрвэл амьсгалын зам, бөөр, зарим тохиолдолд мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Ер нь өвчин нь эдгэрсний дараа ядрах, үс унах тохиолдол бий. Тиймээс ковид-19-ийг зүгээр нэг энгийн томуу хэмээн тайвширч болохгүй гэж Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

 

Л.Баяр