2021-04-19 11:311min00

Сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 5 хүн нас барлаа

emchee

Сүүлийн 24 цагт таван хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,

Нас барсан иргэд нь 75 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд оношлогдож, Ачтан эмнэлэгт эмчүүлж байсан. 55 настай эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ. 34 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдаж нас барсан байна. 55 настай эрэгтэй гуравдугаар сарын 31-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт нас баржээ. 61 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчүүлж байгаад нас барсан байна.

Ингэснээр нийт нас баралтын тоо 49 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэж ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.

 

Л.Баяр