Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 18-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 12,384 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 889 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 667 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 118 тохиолдол батлагдлаа. Дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар буюу эмч эмнэлгийн ажилтнууд байна.
Сүүлийн 24 цагт таван хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
Нас барсан иргэд нь 75 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд оношлогдож, Ачтан эмнэлэгт эмчүүлж байсан. 55 настай эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ. 34 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдаж нас барсан байна. 55 настай эрэгтэй гуравдугаар сарын 31-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт нас баржээ. 61 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчүүлж байгаад нас барсан байна.
Ингэснээр нийт нас баралтын тоо 49 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 22,884 боллоо.
Нийтдээ 3,366 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 63
- Хүнд 241
- Хүндэвтэр 869
- Хөнгөн 2,193 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 524 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 12,401 боллоо.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 667 нэмэгдсэн байна.
Л.Баяр