Хоёр тал болоод байсан АН-ынхан нэгдэх тухай нам дотроо ярьж эхэлсэн байна. Цэцсийн шийдвэр гарснаас хойш баасан гарагийн орой О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар, З.Энхболд, Р.Амаржаргал нар, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг дагасан гурван “бүлэг” болж яриа хөөрөө болцгоожээ. Ингээд тэд “…Хоёр АН нэгдэх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрч, шийдвэрээ хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн байна.
Түүчнлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн жагсаалт гарч ирээд байгаа юм байна. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон учраас дараагийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид ч хүсэл сонирхлоо илэрхийлж эхэлжээ. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Х.Тэмүүжин, З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нарын найман хүний нэрийн жагсаалт гараад байгаа аж.
Б.Ирээдүй