Орон гэргүй болон хогийн цэг дээр ажиллаж буй иргэдийн 300 мянган төгрөгийг олгож байна
2021-04-17 13:06

Орон гэргүй иргэд, хогийн цэг дээр ажиллаж буй хүмүүст улсаас олгож буй цар тахлын үеийн дэмжлэг болох 300 мянган төгрөгийг холбогдох байгууллагууд хамтран хүргэж байна.
Сангийн Яам, И-баримт, Хууль зүйн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн банк, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн хамтаар орон гэргүй иргэд, Хогийн цэг дээр ажиллаж буй иргэдэд МУ-ын иргэн бүрд олгогдох 300 мянган төгрөгийг хүргэхээр ажиллаж байна хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.