Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 16-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 13,635 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 983 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 895 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 85 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
- 83 настай эмэгтэй 4.13-нд онош нь батлагдсан
- 70 настай эмэгтэй 04.16-нд онош нь батлагдсан
- 85 настай эрэгтэй 04.16-нд онош нь батлагдсан
- 70 настай эмэгтэй 04.10-нд онош нь батлагдсан
Ингэснээр нийт нас баралтын тоо 41 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 20,655 боллоо.
Нийтдээ 3,131 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 57
- Хүнд 223
- Хүндэвтэр 791
- Хөнгөн 2,060 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 406 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 11,450 боллоо.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт /895 нэмэгдсэн байна.