Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны өдрийн хурлаас агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэлийг хангах үүрэг өгсөнтэй холбогдуулан иргэд татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар ИНЕГ-аас мэдээллээ.
Ийнхүү Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн 2021 оны тавдугаар сард гүйтцэтгэх олон улсын нислэгийн хувааарийг урьдчилсан байдлаар гаргасан байна.
Гэхдээ энэхүү хуваарь нь цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УОК-ын шийдвэртэй уялдуулан өөрчлөгдөх боломжтой гэдгийг сануулав.
Тус хуваарийн дагуу тавдугаар сард нийт 16 удаагийн нислэг үйлдэхээр байна.
Түүнчлэн, тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах,
Монгол Улсын зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөжээ.