Нийслэлд өнгөрсөн хоёр өдөрт 2,355 иргэнийг дархлаажуулсан байна.
Өчигдөр /2021.04.15/ Улаанбаатар хотод есөн цэгт нэгдүгээр тунд 849, хоёрдугаар тунд 6, нийт 855 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлд вакцинжуулалт эхэлснээс хойш дархлаажуулалтад хамрагдсан нийт иргэний тоо 496,470 болов.
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 495,478 иргэн, хоёрдугаар тунд 850 иргэн хамрагджээ.
Харин 2021.04.14-нд дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллаж, нэгдүгээр тунд 1,470, хоёрдугаар тунд 30, нийт 1,500 иргэнийг дархлаажуулсан байна.
Эх сурвалж: НОК