Цагдаагийн ерөнхий газраас энэ оны эхний улиралд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мэдээлэл болон хатуу хөл хорионы үед гарсан хэрэг зөрчлийн талаар танилцууллаа.
Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга Ж.Энхбат:
Нийслэлд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог 400-450 мянган тээврийн хэрэгсэл бий. Бид гурван цаг тутамд хөдөлгөөний эрчмийг гаргаж ажиллаж байна. Яг одоо /15:35 цагт/ 7 орчим хувьтай байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хувь нь хөдөлгөөнд оролцсон.
Бүх нийтээр хатуу хөл хорио тогтоосныг бүгд мөрдөж байж үр дүнд хүрнэ. 15 чиг үүргийн салбарын хүмүүс хөдөлгөөнд оролцохоор шийдвэрлэсэн. Нэг эргэлзээтэй зүйл нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд байгууллагынхаа дугаар бүхий машинаар зорчиж болно. Мөн хувийн унаагаараа, ажлын тодорхойлолттойгоор хөдөлгөөнд орж болно.
Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга:
Энэ оны нэгдүгээр улиралд ахуйн хүрээнд архидсанаас үүссэн гэмт хэрэг 27-60 хувь өссөн.
Сүүлийн гурван хоногийн хугацаанд буюу хөл хорионй эхний өдөр 198, хоёр дахь өдөр 161, гурав дахь өдөр 136 хүн эрүүлжүүлэгдлээ. Энэ нь нийт 495 хүн эрүүлжүүлэгдсэн гэлээ.
““
Л.Баяр