ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компани даваа гаригт Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г баталсан талаар Itoim.mn сайт мэдээлсэн байна.
Уг төсөл нь зүүн Сибириэс БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх “Power of Siberia 2” хийн хоолойн төслийн өргөтгөл болох юм.
Газпром компанийн урьдчилан тооцсоноор “Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолойн хүчин чадал “Power of Siberia 2”-той харьцуулахад дор хаяж 1.3 дахин их байх юм. Өнгөрөгч оны байдлаар “Power of Siberia 2” хоолойгоор БНХАУ руу 5 тэрбум куб метр байгалийн хий экспортолсон байна. Улмаар экспортын хэмжээг жил бүр аажмаар нэмэгдүүлснээр 2025 он гэхэд “Power of Siberia 2” хоолойгоор жилд 38 куб метр байгалийн хий экспортлохоор төлөвлөсөн.
Газпромын боловсруулсан “Союз Восток” төслийн ТЭЗҮ-д Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн оновчтой маршрут, дамжуулах хоолойн урт, голч, даралт, компрессорын станцын тоо болон төслийн нийт өртгийг тусгасан байна. Төлөвлөсний дагуу “Союз Восток” хийн магистрал хоолой барих төслийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлын нарийвчилсан задаргааг тусгасан ТЭЗҮ-г энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусах юм байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Itoim.mn сайтаас уншаарай.
Бэлтгэсэн: Л.Баяр