Өнөөдрийн байдлаар 0-17 насны 3,318 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ. Энэ нь нийт өвчлөлийн 20 орчим хувийг эзэлж байгаа ажээ.
Халдвар авсан хүүхдүүдийн 2,869 нь буюу 86 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 22 хүүхэд нь гадаадаас халдвартай ирсэн. 427 хүүхэд аймаг орон нутагт халдвар авсан байгаа юм.
Хүүхдүүдийн гэр бүлд халдвартай хүн байгаа бол бид PCR шинжилгээг авч байгаа. Гэхдээ нэг хүртэлх насны хүүхдээс сорьц авах нь тийм ч хялбар биш байдаг тул ихэнх үед энэ насны хүүхдээс сорьц авахгүй байхыг хичээж байгаа гэнэ.
Зарим тохиолдолд уян бамбараар амны хөндий буюу залгиураас нь сорьц авдаг ба ингэхдээ нэгээс дээш настай хүүхдүүдэд залгиурын сорьцыг авч байгаа гэж өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.
Л.Баяр