Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон 15 хоногийн хугацаанд коронавиурсийн өвчлөл болон хүндрэл бага зэрэг буурна. Энэ нь өвчлөл огцом буурах боломжтой хугацаа биш. Энэ хугацаанд нөөц нь шавхагдаж байгаа эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ажилчдын ачаалал буурах сайн талтай. Хөл хорио дууссаны дараа эргээд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөхөөр дүр зураг харагдаж байна. Тиймээс 15 хоногийн хөл хорио бол өвчлөлийг хангалттай хэмжээнд бууруулж чадахгүй гэсэн үг.
Одоо манай улс хамгийн багадаа 28 хоногийн хатуу хөл хорио тогтоовол өдөрт илрэх тохиолдлын тоо болон хүндэрч байгаа хүний тоо нэлээд хэмжээгээр буурна. Гол нь хөл хорио тогтоосон хугацаанд дархлаажуулалтыг идэвхтэй хийж, дархлаа тогтоц 70 хувьтай байхад манай улс коронавирусийн дэгдэлтийг маш их хэмжээгээр бууруулж, долдугаар сарын эхэн гэхэд өдөрт илрэх тохиолдлын тоо 20, 10 руу буурах боломжтой судалгаа, прогноз гарсан байгаа гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнөөдрийн ЭМЯ-ны цаг үеийн мэдээллийн үеэр хэллээ.
Л.Баяр