НӨАТ-ын урамшууллын 2021 оны 4 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
2021 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байна.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар