Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын11-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 13,591 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 704 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 598 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 106 тохиолдол батлагдлаа.
Өнгөрсөн хоногт гурван нас баралт/73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 25 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 15,718 боллоо.
Нийтдээ 2,637 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 19
- Хүнд 118
- Хүндэвтэр 588
- Хөнгөн 1,912 хүн байна.
Сүүлийн 24 цагт 218 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 139 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,516 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлэж эдгэрээд байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 598 / нийт 13,155
Орон нутагт гарсан халдвар 2,013 боллоо. Аймгуудаас төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна.
Л.Баяр