Энэ сарын 19-нөөс 27-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Өнгөрсөн 2020 оны хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ташкент хот аваад байсан ч цар тахалын улмаас нэг жилээр хойшилсон юм. Токио-2020 олимпийн наадмын эрх олгох алтан цуврал тэмцээнд Азийн шилдгүүд бүгд өрсөлдөх аж. Учир нь Олон улсын хүндийг өргөлтийн холбоо Токио-2020 олимпийн эрхийг дөрвөн тэмцээнээр олгохоор төлөвлөж байсан ч короновирусийн улмаас хоёр тэмцээн нь цуцлагдаад байгаа юм.
Энэ удаагийн Азийн АШТ нь олимпийн эрх олгох гол тэмцээн бөгөөд ирэх сард олимпийн эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм.
Азийн аварга шалгаруулах алтан цувралд манай улс долоон тамирчнаа илгээсэн бөгөөд ОУХМ Цэнхэржавын Хосбаярын удирдлагад оролцох юм.
ЭМЭГТЭЙ:
- 59 кг-д Э.Энхтамир,
- 71 кг-д Г.Ануужин,
- -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр,
- +87 кг Э.Билэгсайхан,
ЭРЭГТЭЙ:
- 67 кг Э.Мөнхдөл,
- 96 кг Б.Цэнд-Аюуш нар тус тус эх орноо төлөөлөн оролцох юм.
Б.Эрдэнэ