Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 0.4, өмнөх улирлаас 0.2 хувиар тус тус буурчээ. Харин 2010 оны эцэстэй харьцуулбал 78.4 хувиар өссөн байна.
Орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс:
- Сонгинохайрхан дүүрэгт 3.6,
- Чингэлтэй дүүрэгт 0.7,
- Баянзүрх дүүрэгт 0.6 хувиар тус тус буурсан байна.
Харин Хан-Уул дүүрэгт 1.3, Баянгол дүүрэгт 0.8, Сүхбаатар дүүрэгт 0.5 хувиар тус бүр өссөн байна.
Орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлаас:
- Сонгинохайрхан дүүрэгт 1.7,
- Баянзүрх дүүрэгт 0.5 хувиар тус тус буурсан байна.
Харин Сүхбаатар дүүрэгт 0.6, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0.2, Хан-Уул дүүрэгт 0.1 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Үндэсний статистикийн хороо