Олон нийтийн сүлжээгээр хүчирхийллийг онигоо болгож ярьсан “Никитон”-ы Бачка, түүний яриаг сонсон инээд алдах дуучин Сэрчмаа нарын үйлдэлд олон нийт дургүйцлээ илэрхийлж эхлээд байна. Түүгээр ч барахгүй эдгээр олны танил эрхмүүдтэй хамтран ажилладаг байгууллагууд эхнээсээ хамтын ажиллагаагаа дуусгавар болгож байгаагаа мэдэгдээд байна.
Авъяас чадвараараа олны танил болсон эрхмүүдийн сулхан ёсзүйд хариу барьсан Капитрон банк, MN25 телевизийн үйлдэл нийгэмд харин ч зөв жишиг болж, олны танил эрхмүүдэд эрх биш нэгийг бодогдуулсан бизээ.
Н.Батаа