Монгол хүний эрүүл мэндийг тэргүүнд тавих ёстой байсан. Өнөөдөр маргаашийн дархлаажуулалт биш 10-20 жилийн дараах үр дүнг маш сайн судлах хэрэгтэй байсан. 10 их наядынхаа 40-50 сая долларыг зарцуулаад хамгийн сайн вакциныг захиалаад хийлгэж болох байв.
Д.Ганбат дарга хэлж байсан Израиль улсын хийлгэж байгаа хамгийн сайн вакциныг ав гэхэд та нар яаж хүлээж авлаа.
Вакцины талаарх мэдээллийг та бүхэн уншиж байна уу. Сөрөг нөлөө маш их байна. Тархи толгой цаашлаад генд хүртэл нөлөөлж байгаа судалгаа байхад байхад маш анхааралтай хандах хэрэгтэй. Монгол Улс дотооддоо цар тахал алдалгүй нилээн удаан хугацааг өнгөрөөсөн. Тэр үедээ вакцинаа захиалаад дотооддоо алдахгүйгээр иргэдээ шууд вакцинжуулах хэрэгтэй байсан. Ингэж их мөнгө зарцуулж байж вакцинжуулалтад үнэхээр хоцорсон шийдвэрүүдийг гаргасан.
23 тн алт хүлээж авлаа гэсэн. Ковидгүй үед 5 тн алт дандаа нууцаар гарч байсан байх нь. Энэ мөнгө яаж цэвэршдэг байсан бэ.
Мөн ипотекийн зээлд гурван их наядыг зарцуулна гэж байна. Энэ нь Монголбанкны хуультай зөрчилдөхгүй юу. Төсвийн алдагдалд шинэ сайд ямар дүн шинжилгээ хийж байгаа талаараа мэдээлэл өгнө үү.