Богд хааны ордон музейн сүм хийд, барилга байгууламжид засвар хийгдээгүй уджээ. Үүнээс болоод тус музейд хадгалагдаж байгаа 8000 орчим эд өлгийн зүйл устах, гэмтэх аюулд ороод байна. Үнэлж баршгүй ховор олдворуудыг болон сүм хийдийг хэв шинжээр нь хадгалах ажлыг нэн яаралтай хийх цаг болсон. Тэгвэл 1980 оноос хойш хийгдээгүй засварын ажлыг Соёлын сайд Ч.Номин эхлүүлэхээр боллоо.
Өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон Соёлын сайд Ч.Номин нар нөхцөл байдалтай танилцлаа. Эхний ээлжид Музейн төв хаалга, гол сүмүүдийг сэргээн засварлахаар болж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хоёр тал хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо.