Улсын Онцгой комиссын 2021 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын 2021 оны оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/256 дугаар “ Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийг гаргуулан дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдэд үүрэг чиглэл өгч дүүргүүдийн Онцгой комиссын албан даалгавар, Засаг дарга нарын захирамжийг гаргуулж, ногоон бүсэд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж эхлүүлээд байна.
Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргааны нийт нийт 276 алба хаагч, 97 автомашин техник, 75 морьтой үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Нийслэлийн Онцгой байдлын газарт Ой, хээрийн түймрийн шуурхай штаб байгуулан хариуцлагатай жижүүр томилон хөдөлгөөнт эргүүлүүдийг удирдлагаар ханган ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 2021 он гарсаар ногоон бүсэд өнжмөл шар өвс шатсан 26 дуудлага мэдээлэл ирснийг Гал түймэр унтраах, Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэдээлсэн.
Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР