Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү өчигдөр шөнө Говь-Алтай аймгийн хилийн цэргийн ангид болсон хэргийн талаар мэдээлэл өглөө.
Б.Баатархүү: Дөрөвдүгээр сарын 8-ны 22:58 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Хилийн цэргийн дугаар ангийн постонд хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч хэргийн газар ажилласан. Хэргийн газар ажиллахад 34 настай хүн буудуулсан байдалтай нас барсан хэрэг үйлдэгдсэн. Хэргийн газрыг харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид галт зэвсэгтэй орхин явсан нөхцөл байдал тогтоогдсон. Аймгийн цагдаагийн газар хилийн цэрэг, гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг эрэн сурважлах ажиллагаа явуулж байна.
Цэргүүдийг хяналтад авч байршлыг тогтоож эрэн сурвалжлах ажиллагаа хийж байна. Мотоцикл хулгайлсан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар тогтоосон. Гол нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүд байлдааны галт зэвсэг сумтай хэргийн газраас зугтсан.
Л.Баяр