Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн ангид цэргийн алба хаагчид өнгөрсөн шөнө харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 19 настай хоёр алба хаагч харуулын даргаа буудаад оргон зайлсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.