Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хөл хорихоор боллоо.
Хөл хорих ямар үндэслэл байгаа талаар Засгийн газрын ХМОНХГ-ЫН дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Хөл хорих хоёр үндэслэл:
- 4-сарын 15 гэхэд өдөрт 1000 хүн өвдөж, шинж тэмдэг илэрсэн хүмүүст ХӨСҮТ хүрч очиж чадахаа болино.
Өдөрт 27-оос дээш хүн нас барах, хүндрэх хүмүүсийн тоо өдөртөө 200 гарах гээд эрсдэлүүд байгааг 2-3 дахин багасгаж, хязгаарлах
- Вакцины эхний тунг 4 хүн тутмын 1-хүнд / 560 гаруй мянга хүнд /хийсэн байгаа үед дархлаажуулалтыг үр дүнд хүргэхгүй бол 730 гаруй хүн вакцин хийлгэсэн ч халдвар авсан гэжээ.
Л.Баяр