2021 оны эхний гуравдугаар сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 3524.1 сая ам.доллар болж 2020 оны мөн үеэс 1326.7 сая ам.доллар буюу 60.4 хувиар өсчээ.
Экспортын дүн импортын дүнгээс 476.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод 2000.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.1 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 98.6 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна
Экспортын барааны нийт дүнд
- эрдэс бүтээгдэхүүн 1776.2 сая ам.доллар буюу 88.8 хувь;
- ургамлын гаралтай бүтээгдэхүүн 54.0 сая ам. доллар буюу 2.7 хувь;
- сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 27.4 сая ам. доллар буюу 1.4 хувь;
- хүнсний бэлэн бүтээгдэхүүн 32.7 сая ам.доллар буюу 1.6 хувь;
- нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 35.7 сая ам.доллар буюу 1.8 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.3 хувийг эзэлж байна
2021 оны эхний 3 сард экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 93.5 хувийг БНХАУ-д; жоншны 79.0 хувийг БНХАУ-д, 21.0 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; самнасан ноолуурын 32.7 хувийг Итали-д, 45.5 хувийг БНХАУ-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 100.0 хувь БНСУ-д тус тус экспортлож дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87.9 хувийг эзлэж байна.
Монгол улс дэлхийн 47 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.5 хувь, БНСУ-д 1.6 хувь, Сингапур-т 2.5 хувь тус тус ногдож нийт экспортын 96.6 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Импортоор нийт 1523.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2020 оны мөн үеэс 362.1 сая ам.доллараар буюу 31.2 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.8 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.4 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.03 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд
- машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 263.0 сая ам.доллар буюу 17.3 хувь;
- эрдэс бүтээгдэхүүн 276.8 сая ам.доллар буюу 18.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 229.9 сая ам.доллар буюу 83.1 хувь);
- мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 247.7 сая ам.доллар буюу 16.3 хувь;
- авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 346.7 сая ам.доллар буюу 22.8 хувь;
- үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 99.8 сая ам.доллар буюу 6.5 хувь;
- химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 97.4 сая ам. доллар буюу 6.4 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 87.4 хувь ногдож байна.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 17.1 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд АНУ-д 48.4 хувь, БНХАУ-д 40.0 хувь, Японд 7.0 хувь тус тус ногдож байна.
Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 49.2 хувь, БНХАУ-д 38.8 хувь, Дани-д 4.3 хувь тус тус ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 7.4 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУд 12.2 хувь, Беларусь-д 14.8 хувь, ХБНГУ-д 15.5 хувь, Япон-д 21.8 хувь, АНУ-д 15.2 хувь тус тус ногдож байна
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 12.6 хувийг БНХАУ-с, 14.8 хувийг Беларусь-с, 19.4 хувийг Австри-с, 32.3 хувийг Япон-с тус тус олгожээ.
Нийт 21.2 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 81.2 хувь, БНХАУ-д 18.2 хувь тус тус ногдож байна
Манай улс дэлхийн 119 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос ОХУ-д 26.9 хувь; БНХАУ-д 38.8 хувь; АНУ-д 3.3 хувь, Япон-д 7.7 хувь; БНСУд 3.9 хувь; ХБНГУ-д 3.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.8 хувийг эзэлж байна.
Үндэсний статистикийн хороо