Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшинд шилжихээр болсныг зарлалаа.
Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоохтой холбоотойгоор Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийг олгох шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаан үүсч, татварын нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар Арбитрын маргаан үүсгэсэн. Нэг жилийн хугацаанд нэлээдгүй том ажил болсон. Олон улсын шүүх дээр эхний маргаанаа шийдвэрлүүлж Монгол Улсад орж ирэх байсан татварууд орж ирж байгаа. 2020 оны хоёдугаар сарын 25-нд Төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Татварт төлөгдөх ёстой байсан Оюутолгойн мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 9-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн. Тиймээс хөл хорио тавигдах үед Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа.
Л.Баяр