Америкийн дуучин Will.i.am лед гэрэлтэй, шуугиан дарах функц бүхий микрофонтой, утасгүй чихэвч бэхлэгчтэй, Bluetooth дэмждэг амны хаалт танилцуулжээ.

Black Eyed Peas хамтлагийн гишүүн асан тэрбээр Tesla, Beats Electronics зэрэг компаниудад хөрөнгө оруулдаг, технологийн шинэлэг зүйлсийг дэмждэг нэгэн. Тиймээс өөрийн гэсэн амны хаалт бүтээхээр шийдсэн нь энэ юм байна.

Тэрбээр амны хаалт зүүх үеэр нүдний шил нь цантаж, утсаар ярих үеэр яриа нь битүү бөглүү болдогтой холбоотойгоор юм зүйл бүтээх санаа сэдэл төржээ.

Төхөөрөмжийг даавуу, силиконоор хийсэн бөгөөд Xupermask нэртэй. Нэрт дизайнер Хосе Фернандес, Honeywell корпорацитай хамтран бүтээжээ.

Амны хаалтыг энгийн эмнэлгийн хаалт шиг зүүнэ. Чихний араар оруулдаг уяагаар маскийг нүүрэндээ засаж болдог онцлогтой. Агаарын шүүлтүүр нь НЕРА фильтр болохоор фильтрийг нь 30 хоног тутамд нэг удаа солино.

Амны хаалт 7 цаг тасралтгүй ажиллах зайтай. Мөн зүүсэн үедээ ч цэнэглэж болдгоороо давуу талтай. Маск хар-улбар шар, цагаан-саарал-улбар шар гэсэн өнгөний сонголттой бөгөөд 299 ам.долларын үнэтэй юм байна. Харин сольдог фильтр нь 3 ширхэг нь 27,99 ам.доллар аж. Амны хаалтыг дөрөвдүгээр сарын 8-наас АНУ-д нийлүүлж эхэлнэ.

 

Эх сурвалж: Iz.ru

Орчуулагч: Марта 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн