“Ковид-19” вирусийн халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал асар их нэмэгдэж байна. Сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.3 дахин, хүнд өвчтөний тоо 24.6 дахин, нэн хүн өвчтөний тоо 7 дахин нэмэгдээд байгаа. 30 хөнгөн тохиолдол дээр нэг баг орж ажилладаг бол ижил бүрэлдэхүүнтэй нэг баг гурван хүнп тохиолдлын эмчилгээн дээр ордог. Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ажилчдын нөөц 5-10 дахин хурдтайгаар хомсдох нөхцөл үүсэж байна.
Тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр аргагүйг ХӨСҮТ болон ЭМЯ-наас зөвлөж байгаа гэж эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр оролцохдоо хэллээ.
Л.Баяр