Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 8-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 11,116 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 451 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 102 тохиолдол батлагдлаа. Мөн гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 12,780 болсноос дотоодын халдварын тоо 12,234 боллоо.
Нийтдээ 2637 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 14
- Хүнд 74
- Хүндэвтэр 373
- Хөнгөн 2176 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 372 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 12,780 батлагдсан тохиолдол үүнээс эдгэрсэн 8,140 буюу 57 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 456 / нийт 10,544
Орон нутагт гарсан халдвар 1,689 боллоо. Аймгуудаас Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбаатар хоттой ойр гэдэг утгаараа тус аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна.
Л.Баяр