Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 5.2 сая төл хүлээн авч, 5.1 сая төл 98 хувь бойжиж байна. ХХААХҮЯ-ны мэдээ, ҮСХ-ны судалгаа тоогоор улсын хэмжээнд оны эхний хээлтэгч малын тоогоор нарийвчилан тооцоход 27 сая гаруй эх мал байна. Таван төрлөөр авч үзэхэд 122.6 мянган ингэ, 1.2 сая гүү, 1.7 сая үнээ, 13.5 сая хонь, 11.6 сая ямаа төллөх тооцоотой байна.
Мал төллөлтөөр Ховд аймаг 63 хувьтай, хамгийн их мал төллөжээ. Удаалаад Баян-Өлгий аймаг 56 хувьтай, Увс аймаг 53 хувьтай тэргүүлж байгаа бол Дундговь, Баянхонгор аймагт хаваржилт хүндэрч, мал төллөлт эрсдэлтэй байна.
Б.Эрдэнэ