УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ардчилсан намын нөхдүүдийг ойлгож байна. Эрх мэдлийн төлөөх тэмцэл юм шиг ойлгогдох гээд байна. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй. Үндсэн хуульд заасан хяналт тэнцлийн зарчмыг зохистой байранд нь оруулах гэж байна. Үүнээс харахад нэг талдаа Ерөнхийлөгч шахалтад өртөөд байгаа юм шиг харагдуулах гээд яриа яваад байна. Энэ талаас нь битгий ойлгоосой.
Энэ хүний эрх мэдлийг булааж авах гэж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, Ерөнхийлөгч авлигатай тэмцэгч, хууль сахиулагч, УИХ, Засгийн газарт хамгийн их нөлөөллөө тогтоосон хүн шиг дүрд орсон. Энэ дүрнээс нь салгах гээд байгаа юм.
Төрийн тэргүүн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагуудын зохистой харилцааг хангана гэдэг агуулга руу нь аваачиж тавьж байгаа юм. Түүнээс ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл огт биш” гэв.
Н.Батаа