2021-04-08 10:221min00

“Монголын шуудан холбоо”, “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны ажилтнууд вакцинд хамрагдав

DSC_4056-6zhmcopgbpoh4gzujgw6hx23ad4sig3y7ycu7abb5fk

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг энэ сарын 07-ны өдөр “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн үйл явцтай танилцлаа. Тус цэгт Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 18-49 насны иргэд болон “Монголын шуудан холбоо”, “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны ажилтнууд дархлаажуулалтанд хамрагдаж байна.

Эрүүл мэндийн 32 эмч, сувилагч, 20 резидент эмч ажиллан, өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 1078 иргэнийг вакцинжуулсан бол 04 дүгээр сарын 05-ны өдөр нийт 1015 иргэн вакцинд хамрагдсан байна. Дархлаажуулалтын үйл явц хэвийн, иргэд идэвхтэй хамрагдаж байгаа талаар Шуурхай штабын даргад танилцуулсан юм.

УОК-ын Шуурхай штаба