НийгэмОнцлох мэдээ

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2021 оны 04 дүгээр сарын 07-ны 20 цагаас 04 дүгээр сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.

Цаг уур орчны шинжилгээний газар

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close