АНУ хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог Гуантанамогийн хориход байдаг нэг хэсэг газрыг хаасан тухай Америкийн цэргийн эх сурвалж мэдэгджээ. Гуантанамогийн хамгийн аюултай хоригдлуудыг байлгадаг, онц хүнд дэглэмтэй №7 хэсгийг хөрш №5 хэсэг рүү нь шилжүүлсэн аж.
Хоригдлууд аюулгүй, ямар нэгэн ноцтой асуудалгүй бүс рүү шилжүүлснээр ажилчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй, тэнд нь байсан хоригдлуудад ч аюул учрахгүй гэсэн байна.
Тэгэхээр Гуантаномогийн бүх хоригдол 3 биш, 2 объектод бөөнөөрөө хоригдож байна. Гуантаномо дахь тусгай хорих нь Кубын Гуантанамогийн хошуунд, ийм нэртэй хотоос 15 км-ийн зайд тэнгисийн цэргийн баазад байрладаг юм. 1990-ээд онд энд АНУ руу орох гэсэн Куба, Гаитигээс ирсэн дүрвэгсдийн лагерь байсан бол бага Жорж Буш Ерөнхийлөгчийн үед Пентагоноос энд терроризмын эсрэг хөтөлбөрийн хүрээнд тусгай хорих анги байгуулах шийдвэр гарчээ.
2001 оны арваннэгдүгээр сараас 2002 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд Бушийн засаг захиргаа онц аюултай гэмт хэрэгтнүүдийг байлгах хорихтой холбоотой хэд хэдэн зарлиг гаргаж, энэхүү хорихын статус, тусгай шүүх байгууллага буюу цэргийн комисс байгуулах шийдвэр гаргаж байжээ.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта