Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цагт Zoom meeting холбоосоор зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын шинжээч Д.Цолмон нар танилцуулна. Мөн Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын оюуны өмч хамгаалах холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын номын сангуудын консорциум зэрэг салбар байгууллагуудын төлөөлөл хуулийн төсөлтэй холбоотойгоор тус бүр мэдээлэл хийх юм.
Энэхүү цахим хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээдийн төлөөлөл https://zoom.us/j/3046027712 холбоосоор ID:304 602 7712 кодоор 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цагт нэвтэрнэ үү.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй http://forum.parliament.mn/projects/10983 холбоосоор танилцах боломжтой бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан гаргах саналыг 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл bayarmaab@parliament.mn хаяг, +976-51-263526 дугаарын утсаар хүлээн авна.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харицах хэлтэс