ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа халдварын нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Эмч эмнэлгийн ажилтнууд халдвар авч байгаа юу. Өнөөдрийн байдлаар хэдэн эмч эмнэлгийн ажилтан халдвар аваад байна вэ?
-Эрүүл мэндийн ажилтнуудын халдварын нөхцөл байдлыг долоо хоногоор аваад явдаг. Өнгөрсөн долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд 354 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Энэ нь нийт халдварын 3.6 хувийг эзэлж байгаа. 354 хүний 70 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан бол 30 хувь нь хүн амын дундаас халдвар авсан байна. Энэ тоо тогтвортой өссөөр байна.
Л.Баяр