Хилийн чанадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа тавдугаар сарын 30, 31-нд өгнө

2021-04-06 12:011min0
5555-7-1-1-1-2

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг тавдугаар сарын 30, 31-нд авна.

Иргэд Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын байранд саналаа өгнө. Саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай ба бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 9-ний хооронд явагдана.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй