Улаанбаатарт 731, орон нутагт 99, эмнэлгээс гаралтай нэг халдвар бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

2021-04-06 11:251min0
b886dc_russia_covid-19_x974

Сүүлийн 24 цагт  831 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 731 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 99 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 11651 болсноос дотоодын халдварын тоо 11,112 боллоо.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй