Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 5-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 831 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 731 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 99 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 11651 болсноос дотоодын халдварын тоо 11,112 боллоо.
Нийтдээ 2480 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 11
- Хүнд 60
- Хүндэвтэр 279
- Хөнгөн 2130 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 79 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол үүнээс эдгэрсэн 6010 буюу 57 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо.
Л.Баяр