Монгол Улсын хүн амын дунд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол өчигдөр 10,281-д хүрэв. Халдварын тохиолдол сүүлийн хоёр хоногт өдөрт 1222 бүртгэгдлээ. Энэ нь халдвар улам нэмэгдэж байгааг харуулж байна. ЭМЯ болон халдварыг бууруулах мөн цааш нэмэхгүй байх гарц бол хөл хорио гэж үзэж байгаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн Itoim,mn сайтад өгсөн ярилцлагдаа дурсан байна.
ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн:
-Хөл хорио тогтоох хамгийн гол шалтгаан бол халдварт өвчнөөс хамгаалах, хүний амь нас эрстүүлэхгүй байх юм. Халдварын тоо ихсэж байна гэдэг нь хүндрэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөц, боломж маш хязгаарлагдмал. Энэ нөөц, боломж халдвар авч байгаа хүний тоо ихсэх тусам илүү шавхагдана. Мөн энэ хэрээр масст тавих анхаарал суларч, хүн амын дунд өвчин улам хүндэрнэ. Ингээд хязгаарлагдмал нөөцтэй байгаа эрчимт эмчилгээний орнууд дүүрч, олон иргэн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барж эхэлнэ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд халдварын тархалтыг сааруулах, багасгах дэлхийд батлагдсан ганц арга бол хөл хорио. Тийм учраас энэ аргыг яаралтай хэрэгжүүлж халдварын тархалтыг хумихгүй бол цаашдаа нас баралт болон өвчин нь хүндэрч байгаа хүний тоо ихээр нэмэгдэх аюултай гэжээ.
Л.Баяр