2021 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Анхааруулга мэдээ: 10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар шороон шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 6-нд Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-12-нд нутгийн зүүн хагаст секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга, бусад хугацаанд секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
Цаг уур орчны шинжилгээний газар