ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма болон ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн үү?
О.Дашпагма: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тодорхой хувь нь вакцинжуулалтад хамрагдаж байгаа. Мэдээж эмчийн үзлэгээр вакцинд хамрагдаж болох эсэх шийдвэрийг гаргах тул эмчийн үзлэгээр тухайн иргэн вакцины эсрэг заалтгүй бол дархлаажуулалтын цэгүүдэд очиж хамрагдах боломжтой.
-Хорих ангид байгаа иргэдийг хэрхэн вакцинжуулах вэ?
О.Дашпагма: -Хорих анги болон бусад саатуулах байрууд өөрсдийн нэгдсэн эмнэлгүүдтэй байдаг тул тухайн эмнэлгүүдээр нь дамжуулан энэ сардаа багтаан дархлаажуулахаар төлөвлөсөн.
Л.Баяр